“ДЭЛХИЙН II ДАЙНЫ ОРШИЛ, ӨРНӨЛ, ТӨГСГӨЛД ЭХ ОРОНЧ МОНГОЛЧУУДЫН ЯЛАЛТ” ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Б.Энх-Уянга
1 минут уншина

Хэнтий аймагт “Эх оронч Монгол” үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, түүхэн үнэ цэнийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгоор “Дэлхийн II дайны оршил, өрнөл, төгсгөлд эх оронч монголчуудын ялалт” нээлттэй өдөрлөг өнөөдөр /2025.08.11/ зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгийн хүрээнд Монгол Цэргийн музейн үзэсгэлэн олон нийтэд хүрч, Ардын дуу, бүжгийн Хан Хэнтий чуулга “Ялалт дархалсан намар” бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг толилуулж байна. Мөн Батлан хамгаалах төв архивын чөлөөлөх дайнтай холбоотой түүхэн баримт, архивын материалуудыг дэлгэн үзүүлж, иргэдэд архивын үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

Тус арга хэмжээ нь ахмадуудын баатарлаг гавьяаг алдаршуулахын зэрэгцээ иргэд, ялангуяа хүүхэд, залуусын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлах, түүхэн бахархлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Энэ мэдээг түгээх
НийтлэлчБ.Энх-Уянга
Дагах:
Сэтгэгдэл байхгүй