МэдээМЭНДЧИЛГЭЭХүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож, мэргэжил, мэдлэг, сэтгэл, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж ирсэн аймгийнхаа нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, үе үеийн ахмадууд, тэдний гэр бүлд Хэнтий аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эрүүл мэнд бол хувь хүний аз жаргал, гэр бүлийн баяр баясгалан, улс орныхоо хөгжлийн бат үндэс суурь юм. Зуун жилийн турш та бүхэн өвчтөнөө аав, ээж, ах, дүүс мэт хайрлан, хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчилж, олон мянган хүний амийг аварч, амьдралд нь гэрэл гэгээ, итгэл, урам зориг бэлэглэсэн үйлсээр тань бахархаж байгаагаа илэрхийлье. Хэнтий аймгийн Засаг даргын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжил, технологийн шинэчлэл, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч байна. Гадаад харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж, туршлага судлуулах, суралцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд бодит, дорвитой өөрчлөлтийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд БНСУ-тай хамтран эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. 📈Ард иргэдийнхээ эрүүл мэндийг чин сэтгэлээр хамгаалан, хөгжлийн шинэ зуунд итгэл төгс, эрч хүчтэйгээр урагш тэмүүлэн дахин нэг амжилтын шинэ хуудсыг бахархалтайгаар нээн түүчээлэхийг хүсэн ерөөе. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх та бүхний гавьяа мөнхөд дуурсагдах болтугай! ХҮНДЭТГЭСЭН, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.АЮУРБУНЬ Сүүлд шинэчлэгдсэн: 2025-08-08 15:52 Т. Тэгшдэлгэр Түгээх 0 минут уншина Түгээх Highlights Таны гэрийг сайжруулах хэрэгслүүд ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР ЭХЭЛЛЭЭ GOOGLE-ийн баг Хэнтий аймагт ажиллана Д.ДОГСОМЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН — БИД БҮХНИЙ ХАМГААЛАХ ЁСТОЙ ТҮҮХЭН ӨВ Гадаа үнэхээр хүйтэн үед өвлийн хувцас өмсөх зөвлөмжүүд Энэ мэдээг түгээх Facebook Холбоос хуулах Хэвлэх Түгээх Өмнөх мэдээ Ирээдүйд хүмүүс Ангараг гаригт амьдрах боломжтой юу? Дараагийн мэдээ ХАН ХЭНТИЙ УУЛЫН АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР ЭХЭЛЛЭЭ Сэтгэгдэл байхгүй Сэтгэгдэл байхгүй Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлахТаны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн Recipe Rating Recipe Rating Сэтгэгдэл *Нэр Имэйл Вэб сайт Дараагийн удаа сэтгэгдэл бичихийн тулд миний нэр, имэйл, вэбсайтыг энэ хөтөч дээр хадгална уу.