GOOGLE-ийн баг Хэнтий аймагт ажиллана

Б.Энх-Уянга
1 минут уншина

“ИХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРШРУТ ДАГУУ БАЙРЛАХ “ЧИНГИС ХААН” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БОЛОН ТҮҮХ ДУРСГАЛЫН ГАЗРУУДЫГ “GOOGLE MAP”-Д ОРУУЛНА

Монгол Улсын Засгийн газраас 2023–2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудыг Зүүн бүс буюу түүхэн аялал жуулчлалын бүс хэмээн тодорхойлсон. Энэ хүрээнд Хэнтий аймгийн байгаль, түүх, соёлд тулгуурласан эко болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна.

Уг ажлын хүрээнд Хэнтий аймгийн ЗДТГ, Онон-Балжийн байгалийн цогцолборт газар, “БОДЬ” групп, “MCS” групп, Хэнтий аймгийн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Мандал” констракшн дэмжин ажиллаж Түүхэн аялал жуулчлалын “Алтан цагариг” маршрут дагуу байрлах “ЧИНГИС ХААН” аялал жуулчлалын цогцолборыг GOOGLE MAP-д “Google street”, “Google business” оруулах ажлыг эхлүүлээ.

Таг:
Энэ мэдээг түгээх
НийтлэлчБ.Энх-Уянга
Дагах:
Сэтгэгдэл байхгүй