Д.ДОГСОМЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН — БИД БҮХНИЙ ХАМГААЛАХ ЁСТОЙ ТҮҮХЭН ӨВ

Б.Энх-Уянга
1 минут уншина

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд орших Д.Догсомын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нь Ардын төрийн үндэсний эхийг тавилцсан Хувьсгалын анхны долоогийн нэг, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом (1884–1941) агсны үйл хэрэг, эх оронч үзлийг мөнхлөн үлдээсэн түүхэн дурсгалт газар юм.

Энэ хүрээлэн нь зөвхөн Баян-Овоочуудын төдийгүй Монголын ард түмний бахархал, тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлэгч билээ. Хөшөө, суварга, ногоон байгууламж бүхий энэ орчин олон жил нутгийн өнгө төрх, хойч үеийнхэнд бахархал төрүүлэх газар болж ирсэн.

Түүхэн өвөө хайрлах нь нийтээрээ хариуцах үүрэг

Сүүлийн үед тохижилт, арчилгааны байдалд доголдол гарч, хог хаягдал, эвдэрч гэмтсэн тоноглол зэрэг сөрөг дүр зураг ажиглагдах болсон нь харамсалтай. Түүхэн хүний нэрэмжит газрыг зөвхөн төр, засаг төдийгүй нутгийн иргэн бүр хамгаалж, анхаарах ёстой.

Энэ бол нэг сумын асуудал бус, үндэсний хэмжээний үнэт зүйлээ хүндэтгэх, ирээдүйдээ өвлүүлэх ухамсрын асуудал юм.

Үйлдлээрээ бахархлаа хамгаалъя

Өвөг дээдсийнхээ үйл хэргийг мөнхлөн үлдээсэн газар бүрийг бид хамтын хүчээр хамгаалж, тохижуулж чадвал үр хүүхдүүддээ бахархал, урам зориг өвлүүлэх хамгийн том бэлгийг үлдээж байгаа хэрэг юм.

Сэтгүүлч: Б.Энх-Уянга

Таг:
Энэ мэдээг түгээх
НийтлэлчБ.Энх-Уянга
Дагах:
Сэтгэгдэл байхгүй